Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ
ОХУ-д байгаа иргэдээ Хиагт-Алтанбулаг хилийн автозамын боомтоор татан авах үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлээд байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Улсын онцгой комиссын шийдвэрээр явагдаж байгаа бөгөөд 2020 оны 08 сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд өглөөний 09:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд үргэлжлэх аж. Одоогийн байдлаар 360 гаруй иргэн тус боомтоор хил нэвтрэх хүсэлтээ өгч, эрхээ аваад байгаа гэнэ.
Эл татан авах ажиллагааг Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдан зохион байгуулж байна. Мөн Хилийн цэрэг, Хилийн мэргэжлийн хяналт, аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Одоогийн байдлаар улсын хилээр 15 иргэн эх орондоо орж ирээд байна хэмээн Хилийн цэргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.