АНУ, Казахстан улсууд руу нислэг үйлдэх боломжийг судалж байна
УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр гадаадаас 3500 орчим иргэнээ татан авна. Үүний дагуу энэ сарын 1, 5, 6, 7-нд Сөүл, Шинэ Дели, Токио руу нислэг үйлдэж иргэдээ татан авсан юм.
Харин
8 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
8 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
8 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
8 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
8 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
8 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
8 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
8 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
8 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
8 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хуваарьтай байна.
Түүнчлэн тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан АНУ, БНКУ зэрэг улс руу нэмэлтээр 4 нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.