УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг даваа гарагт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг даваа гарагт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх даваа гараг буюу наймдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүрргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Уг хурал өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан бөгөөд шүүгдэгч Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авсан байдаг. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.