Эзэмшлийн байранд нь тоглоомын газар ажиллаж байсан Э.Бөхбат хурандаа ажилдаа оржээ

Эзэмшлийн байранд нь тоглоомын газар ажиллаж байсан Э.Бөхбат хурандаа ажилдаа оржээ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсан хэрэг гарсан билээ. Тэгвэл эзэмшлийнхээ байранд автомат тоглоомын газар ажиллуулж байсан Э.Бөхбат хурандаа эргээд ажилдаа орсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр өөрөө “Би хамгийн сүүлд 2017 онд уг байрыг хоолны газрын зориулалтаар түрээслэх гэрээ хийсэн. Гэтэл түрээслэгч маань цааш нь дамлаж түрээслээд автомат, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ. Байраа эргэж, тойрч байгаагүй нь миний алдаа боллоо. Ард түмнээсээ уучлалт хүсч байна. Энэ асуудлыг шалгуулахаар би ЦЕГ-ын дотоод хяналтад өргөдөл өгсөн. Мөн түрээсийн гэрээг цуцалсан” гэж байсан юм.

Уг тоглоомын газрыг Ц.Түмэнбаяр гэдэг хүн гардаж ажиллуулж байжээ. Түүнд хоёр удаа зөрчлийн хэрэг үүсгэн торгож байсан аж.

Хурандаа Э.Бөхбатын түрээслүүлдэг байранд мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг байсан гэх мэдээлэл бий.

ЭХ СУРВАЛЖ https://zindaa.mn/3c3c

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хар сувдны нууц 2 МУСК 8-р сарын 21-ээс бүх кино театруудын дэлгэцнээ гарахад бэлэн боллоо. 2020-08-09

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бухимдлаа илэрхийлэв 2020-08-09

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна. 2020-08-09

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семинар боллоо 2020-08-09

Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлнэ 2020-08-09

Эзэмшлийн байранд нь тоглоомын газар ажиллаж байсан Э.Бөхбат хурандаа ажилдаа оржээ 2020-08-09

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна 2020-08-10

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно 2020-08-10

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн романтик байна 2020-08-10

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүх хурал эхэллээ 2020-08-10

"Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв" төслийн ажлыг эрчимжүүлнэ 2020-08-10