ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 22. Сумъяа гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал:  Шороо

Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух,,тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна. 2020-08-09

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семинар боллоо 2020-08-09

Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлнэ 2020-08-09

Эзэмшлийн байранд нь тоглоомын газар ажиллаж байсан Э.Бөхбат хурандаа ажилдаа оржээ 2020-08-09

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна 2020-08-10

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно 2020-08-10

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн романтик байна 2020-08-10

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүх хурал эхэллээ 2020-08-10

"Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв" төслийн ажлыг эрчимжүүлнэ 2020-08-10

Технологи-Инновацийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2020-08-10

Өнөөдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хязгаарлана 2020-08-10