Технологи-Инновацийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Технологи-Инновацийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа. Уулзалтын эхэнд сайд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр өгөөж жилээс жилд нэмэгдэж буйд талархал илэрхийллээ. Номхон Далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд баригдан хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил, Ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр /FLEX/, Монгол Улсын иргэдийг АНУ-ын нэр хүнд бүхий сургуульд сургадаг Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын үүрэг их байсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдлаа.

Цэцэрлэг барих төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах, багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, улмаар АНУ-аас станрт-ап компани үүсгэн байгуулагж амжилттай ажиллаж буй шилдэг залуу бизнесмен, манлайлагч нарыг Монголд урьж туршлага хуваалцах, инновацийн төслийн хамтарсан уралдаан зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаа талууд илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд бүх шатны сургалтын байгууллагын англи хэлний багшийг чадавхжуулах, Флбрайт хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлэх, цэцэрлэгийн барилгын төслийг үргэлжлүүлэх, инновацийн гарааны компанийн чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо. 

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна 2020-08-10

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно 2020-08-10

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн романтик байна 2020-08-10

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүх хурал эхэллээ 2020-08-10

"Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв" төслийн ажлыг эрчимжүүлнэ 2020-08-10

Технологи-Инновацийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2020-08-10

Өнөөдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хязгаарлана 2020-08-10

Баянзүрх дүүргийн 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барилаа 2020-08-10

Инфографик: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга 2020-08-10

Ковид-19-н эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-35 2020-08-10

Алтанбулагийн боомтоор татаж авсан иргэдийг Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлав 2020-08-10