ШУУРХАЙ: Туркт 179 хүнтэй “Boeing 737” онгоц осолдлоо

ШУУРХАЙ: Туркт 179 хүнтэй “Boeing 737” онгоц осолдлоо

Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд өчигдөр орой /2020.02.05/ “Boeing 737” онгоц газардах үеэрээ сүйрчээ. Онгоцонд 179 хүн байсан бөгөөд нас барсан хүний тоог гурав гэж хамгийн сүүлд мэдээллээ. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожугийн мэдэгдсэнээр 157 хүн гэмтэж бэртсэн байна.

“Pegasus” агаарын тээврийн компанийн онгоц Измирээс Истанбул руу нисэж ирсэн байжээ. Онгоц маш хүчтэй газардаж, хөөрөх-буух зурвасыг давж гаран дундуураа хуваагдаад дараа нь шатсан байна. Удалгүй гал сөнөөгчид ирж галыг түргэн шуурхай унтраажээ.

Boeing 737” онгоц осолдох үед аадар бороо орж байсан аж. Ослын дараа Истанбулын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг хойшлуулсан байна. 179 зорчигчийн 20 гаруй нь гаднын орны иргэд байжээ.



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.