Орхон, Дархан-Уулд илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу өнөөдөр гарна
Орхон, Дархан-Уул аймгуудад коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тохиолдол өчигдөр /2020.02.05/ бүртгэгдсэн.
Тайваньд нэгдүгээр сарын 7-30-ны өдрүүдэд зорчсон 30 настай эмэгтэй өчигдөр Дархан-Уул аймгийн эмнэлэгт хандаж, эмнэлгийн хяналтад ороод байна.
Мөн БНХАУ-ын Ухань хотоос ирсэн Булган аймгийн иргэн 25 настай эрэгтэйг Орхон аймгийн Эрдэнэт хотын эмнэлэгт тусгаарласан. Тэрбээр өчигдөр Орхон аймгийн “Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвд хандсанаар түүнийг эмнэлгийн байгууллага хяналтдаа авсан юм.
Дээрх хоёр иргэнээс зохих шинжилгээг авч, ХӨСҮТ-д шинжилгээний дээжийг илгээсэн. Өнөөдөр дээрх сэжигтэй хоёр тохиолдлын хариу гарах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.