Пакистанд үерийн улмаас 64 хүн амиа алдлаа
Пакистанд сүүлийн гурав хоногийн турш ширүүн бороо орж, үер буусны улмаас 64 хүн амиа алджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Пакистаны Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний алба 10 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлсэн байна. Тус улсын хойд болон өмнөд нутагт бороо ихээр орсон бөгөөд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн дотор 19 хүүхэд байжээ.
Зарим хотод гүүр нурж, олон тосгоны хоорондох зам сүйджээ. 300 гаруй байшин эвдэрч, нурсан байна.
Пакистаны армийн хэдэн зуун цэрэг нисдэг тэрэгний тусламжтайгаар орон нутгийн аврах албанд тусалж байгаа аж.
Түүнчлэн Японд өнгөрсөн долоодугаар сард үерийн гамшигийн улмаас хөрсний нуралт үүсэж, 155 хүн амиа алдсан билээ. Тус улсад нийт гурван сая хүн орон гэрээ орхин нүүх хэрэгтэй болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.