Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралтын бүс рүү нисч эхэллээ

Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралтын бүс рүү нисч эхэллээ

Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралт, жуулчлалын бүсэд хийх нислэгээ өчигдрөөс /2020.08.10/ эхэлжээ. Тухайлбал, Туркийн Анталья, Бодрум, Даламан хотууд руу нисч эхэлсэн байна. Үүнээс өмнө наймдугаар сарын 1-нээс Туркийн Анкара, Истамбул хотууд руу нислэгээ сэргээсэн. Туркээс гадна Их Британийн Лондон, мөн Танзанийн Занзибар руу Оросын олон улсын нислэгийг сэргээхээр Засгийн газар нь шийдсэн ч одоогоор Танзани руу нислэг хийгээгүй байна.

Турк руу Оросын "Аэрофлот", “S7”, "Уральские авиалинии", “Royal Flight”, "Победа", "Икар", “Red Wings”, "Северный ветер", Azur air, "Россия" компаниуд нисч эхэлсэн бөгөөд “Ifly” компани мөн нисэхээр бэлтгэж байгаа юм. Нислэгийг Москва болон Санкт-Петербург хотоос үйлдэж байна.

Эх сурвалж: ИНЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.