Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

Маргааш говийн аймгуудын нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ХУР ТУНАДАС: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно.

САЛХИ: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

АГААРЫН ТЕМПЕРАТУР: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусний вакцин баталгаажбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлнэ 2020-08-10

Улаанбаатар-Мандалговь чиглэлд тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулж байна 2020-08-10

Нийтийн биеийн тамираар хичээллэх боломж нөхцөлийг бүх шатанд бүрдүүлж ажиллана 2020-08-10

Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2020-08-10

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 2020-08-10

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна 2020-08-11

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл олно 2020-08-11

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон гэнэтийн зүйлсээр дүүрэн байна 2020-08-11

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа 2020-08-11

Австрали Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах санал солилцов 2020-08-11

Хотын туурийг хамгаалалтад авч, судалгаа, малтлагын ажлыг төрөөс дэмжих шаардлагатай 2020-08-11