Коронавирусний вакцин баталгаажбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлнэ

Коронавирусний вакцин баталгаажбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй БНХАУ коронавирусний халдварын эсрэг вакцин гаргахаар шуурхай ажиллаж буйг тэмдэглээд, БНХАУ-ын бүтээсэн вакциныг туршилтаар баталгаажбал, эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлэхийг ДЭМБ-аас зөвлөжээ. 

Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд БНХАУ-аас Монгол Улсад 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэхээр болсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.