Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тэтгэлгээр Чехээс 185 иргэн эх орондоо ирэв

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тэтгэлгээр Чехээс 185 иргэн эх орондоо ирэв

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Эх орондоо буцахад нь дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд БНЧУ-аас 185 иргэн өнөөдөр эх орондоо ирсэн. УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Европын Холбоо, БНЧУ-ын Засгийн газрын санхүүжилтээр зохион байгуулсан тус нислэгийн талаар мэдээлэл өглөө. 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь 2011 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын 2496 иргэнийг эх орондоо буцахад нь дэмлэг үзүүлэх тэтгэлэгт хамруулж, 6200 гаруй иргэнд эх орондоо ирэхэд нь санхүүгийн тусламж үзүүлжээ. 

"COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш манай байгууллага 27 иргэнийг эх оронд нь авчирсан. Харин өнөөдөр Чех дахь манай байгууллагын салбар, Монголын ЭСЯ-тай хамтран нэн түрүүнд авчрах шаардлагатай хүмүүсийн нэрсийг гаргаж 185 иргэнийг эх оронд нь авчирлаа. БНЧУ-аас нэг иргэнийг авчрах зардал 7,3 сая төгрөг болж байгаа. Үүнд онгоцны зардал, ирээд тусгаарлагдах зардал, мөн гэрээр тусгаарлагдахад хэрэгцээт эд зүйлсийн тусламж багтсан байгаа. Уг нислэгийг зохион байгуулах нийт зардал 1,3 тэрбум төгрөг болсон бөгөөд зардлын 75 хувийг Европын Холбоо, 25 хувийг Чехийн Засгийн газар санхүүжүүлсэн" хэмээн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ажилтан ярив.

Дашрамд дурдахад 2020 онд Монгол Улс, БНЧУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлогтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-аас "Алтанбулаг" боомтоор 286 иргэнийг татан авлаа 2020-08-11

Ирэх долоо хоногт БНХАУ-аас 169 иргэн эх орондоо ирнэ 2020-08-11

НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой 2020-08-11

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон хяналтын цэгүүдэд хяналт, шалгалт хийж байна 2020-08-11

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үертэй байна 2020-08-11

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тэтгэлгээр Чехээс 185 иргэн эх орондоо ирэв 2020-08-11

Ямар тохиолдолд тарваган тахлын халдвар авах эрсдэлтэй вэ 2020-08-11

“COVID-19” эдгэрсэн хүний тоо 13 сая 112 мянгад хүрлээ. 2020-08-11

Алба хаагчид төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэгдэл хангалуун байна 2020-08-11

БНХАУ-д хандивласан 30 мянган хонины тухай кино ирэх аравдугаар сард үзэгчдэд хүрнэ 2020-08-11

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Сангийн яамныхантай санал солилцлоо 2020-08-11