Ирэх долоо хоногт БНХАУ-аас 169 иргэн эх орондоо ирнэ
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас яг одоо /2020.08.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Улсын Онцгой комисоос энэ сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тус боомтоор 286 иргэнийг нэвтрүүлсэн. Тэдний 81 нь Монгол Улсын иргэн. Үлдсэн нь ОХУ-ын иргэд байгаа юм. Учир нь, тэд бүгд Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд, тэдний ар гэр болон сургуулийн багш, ажилчид юм. Харин БНХАУ-аас буцах хүсэлтэй илэрхийлсэн 169 иргэн байна. Тэднийг ойрын хугацаанд авч ирэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 18-ны өдөр татан авахаар төлөвлөж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.