УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноов
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 6 жилээр хаслаа.
Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ.
Одоогоор ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд 3 жилийн хорих ял оноогоод байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон үндэслэлээр 40 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Харин маргааш УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг мөн сангаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан үндэслэлээр шүүх хуралдаан товлоод буй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.