“Житайм” сүлжээний хохирогч, иргэний хариуцагчдын анхааралд

“Житайм” сүлжээний хохирогч, иргэний хариуцагчдын анхааралд

“Житайм” сүлжээний Э.Оюунчимэгт холбогдох 2020 оны долоодугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны 2020 ШЦТ/687 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боллоо.

Тус шүүхийн тамгын газраас хэргийн хохирогч, иргэний хариуцагч нарт шийтгэх тогтоолыг гардуулах ажлыг 2020 оны 8 дугаар сарын 12-25-ны өдрийг дуустал ажлын 10 хоногт багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Иймд хэргийн оролцогчид шийтгэх тогтоол гардан авахдаа иргэний бичиг баримттай ирэхийг мэдэгдье.

Шүүхийн хаяг: Сонгинохайрхан дүүрэг 1-р хороолол 17-р хороо 32-р байрны ард байрлах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байр.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.