“МИАТ компани: Зорчигчдын анхааралд
МИАТ ТӨХК нь УОК-ийн шийдвэрийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 48 тусгай үүргийн нислэг үйлдээд байна.
Олон нийтийн сүлжээнд тусгай үүргийн нислэгээр ирсэн зарим зорчигчид “МИАТ компани зорчигчдын ачаанаас эд зүйл хулгай хийдэг” гэсэн утга бүхий мэдээлэл оруулж компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлөхүйц, зорчигчдод үл итгэлцлэл үүсгэх мэдээлэл тавигдаж байгаа асуудлыг судалж үзэхэд Үйлчилгээний чанар, стандартын хэлтсийн 7004-9967 утсаар болон customerservice@miat.com хаягаар ачаа тээш алга болсон, гэмтсэн тухай албан ёсны гомдол 06 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэгдээгүй байна.
Зорчигчдын ачаа тээш нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын харьяа Гаалийн баталгаат агуулахад 24 цагийн камерийн хяналт дор хадгалагдаж байгаа тул шаардлагатай тохиолдолд хянан шалгах бүрэн боломжтой.
Хэрэв танд ачаа тээш алдагдсан болон эвдэрсэн гэх гомдол байвал доорх сувгуудаар хандаж бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье!
Хамтдаа хямралыг даван туулцгаая.
ЭХ СУРВАЛЖ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.