ОХУ-д сурдаг гадаад оюутнууд ажил хийх боломжтой боллоо
Хойд хөршид суралцаж буй гадаадын оюутнууд өмнө нь хичээлийн бус цагаар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр зөвхөн сургууль, сургуулийнхаа харьяа байгууллагад хөдөлмөр эрхлэх боломжтой байв. Харин бусад байгууллагад ажил хийхийн тулд сургууль, Цагаачлалын алба зэрэг байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан.
Харин “ОХУ дахь гадаадын иргэдийн эрх зүйн үндэсийн тухай” холбооны хуулийн Оросын мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч гадаадын иргэн, түүнчлэн иргэний харьяалалгүй хүн ОХУ-д хөдөлмөр эрхлэх журмыг хялбаршуулах хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай холбооны 16-ФЗ дугаар хуулийг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсны дагуу тус улсын тусгай болон их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хичээлийн бус цагт ажил эрхлэх боломжтой болсон байна.
Ташрамд дуулгахад, Ажил олгогч оюутантай зөвхөн сургуулийн лавлагааг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээ нь оюутан сургуулиа төгссөн, эсвэл сургуулиасаа гарсан бол дуусгавар болох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.