“Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг тэмцэнэ” төсөл хэрэгжиж эхэллээ
“Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг тэмцэнэ” төсөл Дорнод аймагт хэрэгжиж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи цахим сүлжээг ашиглан малчдын нийгмийн тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, санал асуулга явуулах, мэдээлэл солилцох урсгалыг сайжруулах зорилгоор уг төслийг эхлүүлжээ.
Төслийн удирдагч Л.Лхагвасүрэн малчдад чиглэсэн дотоод гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн таван жилийн турш судалгаа хийж байгаа юм. Дорнод аймаг улсын хэмжээнд дээрх төслийг хэрэгжүүлж буй хоёр дахь аймаг бөгөөд бүх сум, багт хүрч ажиллана. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр цахим сүлжээний хамтран ажиллаж буй хамтын сүлжээ үүсэх, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцох сүлжээг бий болгох, малчдын хүүхдийн сурах орчин, боловсролын хүртээмж, мэдээллийн урсгал, сүлжээ сайжрах, төрийн бодлого шийдвэрт малчид өөрсдийн дуу хоолойг хүргэдэг болох, малчид хамтран малын түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах сувгийг бий болгох боломжтойг онцолж байв. Энэхүү төслийг Ковид-19 цар тахлын үед эхэлж байгаа учир сумдын Эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг төслийн багаас хүлээлгэж өгчээ.
Эх сурвалж : Дорнод /МОНЦАМЭ/.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.