БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдварын тухай

БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдварын тухай

Цусан дахь цагаан эс задлах хам шинжийн халдвар вирусээр үүсгэгддэг бөгөөд Haemaphysalis longicornis зүйлийн хачгаар дамжин халдварладаг. Судалгаагаар манай улсад уг хачиг бүртгэгдээгүй.
Энэ халдвар анх 2009 онд БНХАУ-ын Хубей, Хенан мужид бүртгэгдсэн ба нас баралтын түвшин 12%-30%. Өвчтөнд өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх, олон эрхтэний дутагдалд орох, цусны тромбоцит, цагаан эсийн тоо багасах шинж тэмдэг илэрдэг.

Сүүлийн жилүүдэд уг вирусийн халдвар БНХАУ, Япон, БНСУ-д бүртгэгдсэн. 2017 онд ДЭМБ халдварын тархалт, нас баралтын түвшин өндөр байгаа тэргүүлэх 10 өвчний нэг гэж үзжээ.
Энэ оны 8 дугаар сарын 12-ны байдлаар БНХАУ-ын Жиансу, Анхуй мужид 60 хүн өвчилж, 7 хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19 | Хятадад хоногт 39 тохиолдол бүртгэгджээ 2020-08-13

Бейрутад дэлбэрэлт болсны улмаас учирсан хохирлын хэмжээ 15 тэрбум ам.доллар давжээ 2020-08-13

Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд коронавирусээр халдварласан тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 2020-08-13

Беларусьт дөрөв дэх өдрөө дараалан жагсаал болжээ 2020-08-13

В.Путин, Э.Макрон нар утсаар ярьжээ 2020-08-13

БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдварын тухай 2020-08-13

Франц улсад дэглэм суларсны дараа халдвар дахин өслөө 2020-08-13

Токиод хэт халсны улмаас долоо хоногт 10 хүн нас баржээ 2020-08-13

Австралид ажилгүй иргэдийн тоо анх удаа нэг сая давжээ 2020-08-13

Нийгмийн сүлжээнд тавигдсан коронавирустэй холбоотой буруу ташаа мэдээлэлд автсан 5800 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. 2020-08-13

Филиппин улс ОХУ-ын вакциныг клиник туршилтад оруулна 2020-08-13