Нийгмийн сүлжээнд тавигдсан коронавирустэй холбоотой буруу ташаа мэдээлэлд автсан 5800 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Нийгмийн сүлжээнд тавигдсан коронавирустэй холбоотой буруу ташаа мэдээлэлд автсан 5800 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Коронавирусний талаарх буруу ташаа мэдээлэлтэй холбоотойгоор энэ оны эхний гурван сард 800 орчим хүн нас барсан тухай судлаачид мэдэгджээ. “Tropical Medicine and Hygiene” сэтгүүлд дурдсанаар, нийгмийн сүлжээнд тавигдсан коронавирустэй холбоотой буруу ташаа мэдээлэлд автсан 5800 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.    

Тухайлбал метанол эсвэл спиртэн суурьтай цэвэрлэгээний бодис уусны улмаас олон хүн амиа алджээ. Иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн нь вирусыг устгадаг гэсэн ташаа мэдээлэлд тэд итгэжээ. 

“Covid-19”-г тойрсон “мэдээллийн цар тахал” коронавирус мэт хурдан тархаж буй нь олон хүн нас барах, эмнэлэгт хүргэгдэх шалтгаан болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.