Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг сэргээн шалгахыг шаардлаа
Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг сэргээн шалгах хүсэлт, шаардлагыг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2019 оны наймдугаар сард хүргэж байсан юм.
Энэ талаар “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын Х.Мандахбаяр "Бидэнд хариу ирээгүй. Хэргийг сэргээн шалгасан тухай мэдээлэл гарсангүй. Эх орноо хайрлах, байгаль хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсийн төлөө амиа өргөсөн энэ хүний үхэл энгийн байгаагүй гэдгийг маш олон эх сурвалж ярьсаар байна. Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулахгүй байна вэ!? Энэ бол нэг хүн амиа хорлосон төдий хэрэг биш эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгчийн алтан амийг бүрэлгэсэн захиалгат аллага байх магадлалтай гэдгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгүүдээс харж болно. Хэрвээ тийм бол өмнөх аллагын дуулиан намжаагүй байхад захиалагчийнхаа даалгавраар мөнөөх алуурчин дараагийн “ажилдаа” гарсан юм биш биз!" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.