Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрэлгүй тайван өнжлөө

ДЭМБ-ын 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:00 цагийн мэдээллээр шинэ коронавирусийн 34722 хүрч, 722 хүн нас баржээ.
Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдлууд ажиглагдаж байгаа бөгөөд халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдол бүрийг илэрсэн даруйд ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт, шинжилгээ хийж байгаа юм. Тухайлбал, хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн сэжигтэй тохиолдлын хариу бүгд сөрөг гарчээ.
Харин өчигдөр буюу хоёрдугаар сарын 7-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 6-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй зургаан тохиолдол, Дархан-Уул аймаг болон Ховд аймагт тусгаарлагдсан сэжигтэй гурван тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 7-ны өдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь сайн хэрэг” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.