ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүн, наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүн, сувилалд тусгаарлагдаж байгаа 5 хүн, Цэргийн төв эмнэлэгт байгаа 9 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний тус бүрийн давтан шинжилгээний хариу коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад КОВИД-19 -ийн 297 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эдгэрсэн 269 хүний 46 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад байгаа бол, 207 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж буй 28 хүнээс 26-гийнх нь биеийн байдал хөнгөн, харин 65-аас дээш насны астам, чихрийн шижин өвчтэй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон, Өмнөд Солонгост өвчлөл нэмэгдэж байна. 2020-08-14

Дархан хотын салбар лабораторид нийт 462 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй байна. 2020-08-14

КОВИД-19-Н ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 36 2020-08-14

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэн байна.   2020-08-14

Жижиг, дунд үйлдвэрийн газрыг ХХААХҮЯ-ны дэргэд байгууллаа 2020-08-14

ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна 2020-08-14

Иргэний хөдөлгөөнүүд Тосон бумбад нөхөн сэргээлт ШААРДАЖ, тэмцэлд нэгдлээ 2020-08-14

Японоос буцах хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна 2020-08-14

Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав 2020-08-14

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо 2020-08-14

Автомашины дугаарын хязгаарлалтын бүсчлэлд өөрчлөлт орууллаа 2020-08-14