Мэргэжлийн сүмогийн нэгэн цолгүй бөх шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо
“Мэргэжлийн сүмогийн нэгэн цолгүй бөх шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо” гэж Сүмо бөхийн холбооноос өнөөдөр зарлалаа.
Тэр бөх энэ сарын 10-ны үдэш бие нь муудаж, өглөө нь шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан байна. Гэвч 13-ны өдөр дахин бие нь муудаж, эмнэлэгт хандахад хариу нь эерэг гарч, халдвар авсан нь батлагджээ. Өнөөдрөөс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Холбооноос тухайн бөхийн нэр, барилддаг зиндаа, харьяа дэвжээг зарласангүй. Харин нэг дэвжээний бөхчүүдэд нь шинжилгээ хийхээр болжээ.
“Мөн өмнө нь халдвар аваад байсан Мацүганэ ояката эдгэрч, 13-нд эмнэлгээс гарсан” гэж холбооноос сэтгүүлчдэд мэдээллээ. Ийнхүү сүмод гарсан халдварын тохиолдол 9 боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.