ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 26. Санчир гараг. Хэрцгий охин одтой, Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал:  Уул

Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулна 2020-08-14

Ч.Наранбаатар ҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогд 2020-08-14

Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-08-14

Эмч гэр бүл мэргэжилтэн дутмаг байгаа орон нутагт ажиллах хүсэлт гаргав 2020-08-14

Улаанбаатарт бороо орохгүй, 25-27 хэм дулаан 2020-08-15

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 2020-08-15

Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана 2020-08-15

Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийлээ 2020-08-15

"ЭТТ" ХК 178 тэрбум төгрөгийг Сангийн яаманд гүйцээн шилжүүлснээр ногдол ашиг иргэдэд хүрнэ 2020-08-15

Сөүл- Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 286 иргэн эх орондоо ирлээ 2020-08-15

Сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг иргэддээ хүргэж ажиллах хэрэгтэй гэв 2020-08-15