Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийлээ

Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийлээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу төв, орон нутгийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчид гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар нийт 451 барилга байгууламжид хяналт шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй 2995 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 954 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 326, мэдэгдэл 102, танилцуулга 14-ийг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулан ажилласан байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дээрх зөрчлийг бүрэн арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-08-14

Эмч гэр бүл мэргэжилтэн дутмаг байгаа орон нутагт ажиллах хүсэлт гаргав 2020-08-14

Улаанбаатарт бороо орохгүй, 25-27 хэм дулаан 2020-08-15

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 2020-08-15

Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана 2020-08-15

Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийлээ 2020-08-15

"ЭТТ" ХК 178 тэрбум төгрөгийг Сангийн яаманд гүйцээн шилжүүлснээр ногдол ашиг иргэдэд хүрнэ 2020-08-15

Сөүл- Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 286 иргэн эх орондоо ирлээ 2020-08-15

Сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг иргэддээ хүргэж ажиллах хэрэгтэй гэв 2020-08-15

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна 2020-08-15

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа 2020-08-15