Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар зарим офицеруудад албан тушаалын зэрэглэлийн дагуу цол олголоо.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар зарим офицеруудад албан тушаалын зэрэглэлийн дагуу цол олголоо.

Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Зэвсэгт хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 41 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”, ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын дүрмийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар зарим офицеруудад албан тушаалын зэрэглэлийн дагуу цол олголоо. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн биеийн тамирын офицер, хошууч С.Энхтайван, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хошууч Т.Сүхбаатар, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Зенит артиллерийн дивизионы захирагч, хошууч Г.Сансар-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн мотобуудлагын батальоны захирагч, хошууч А.Алтангэрэл, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч дарга, хошууч Э.Түвшинжаргал, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч дарга, хошууч О.Мөнхбат нарын 7 алба хаагчдад дэд хурандаа цол, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын офицер, ахмад Х.Шийрэв, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн мотобуудлагын батальоны захирагч, ахмад Б.Ууганжаргал, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга, ахмад Э.Баянмөнх, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн шатахууны албаны дарга, ахмад Ж.Ирэхбаяр, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, ахмад М.Гончигсум нарын 12 алба хаагчдад хошууч цол, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн эрүүл мэндийн хангалтын офицер, ахлах дэслэгч Г.Баярсайхан, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн инженерийн техник, хэрэгсэлийн инженер, ахлах дэслэгч С.Сэмжаантамжид нарын 8 алба хаагчдад ахмад цол, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Хуурай замын цэргийн Удирдлагын байрын ротын техникийн офицер, дэслэгч Г.Тамир, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн биеийн тамир, спортын офицер дэслэгч Т.Түмэнцэнд, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн цахилгааны инженер, дэслэгч Т.Болор-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн танкийн ротын захирагч, дэслэгч Б.Галбадрах, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн ротын нэгдүгээр салааны захирагч, дэслэгч Б.Цэнд-Аюуш, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ажиллагааны удирдлагын тасгийн сэтгэл зүйн хангалтын офицер дэслэгч Л.Болд, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн шатахууны албаны дарга, дэслэгч Ч.Жаргалбаяр нарын алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цолыг тус тус олголоо.

Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар цол нэмсэн офицеруудын цолыг гардуулан өгч баяр хүргэсэн бөгөөд цол дагаж үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байдгийг онцолж, цаашдын албанд нь өндөр амжилт хүссэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл- Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 286 иргэн эх орондоо ирлээ 2020-08-15

Сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг иргэддээ хүргэж ажиллах хэрэгтэй гэв 2020-08-15

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна 2020-08-15

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа 2020-08-15

МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо. 2020-08-15

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар зарим офицеруудад албан тушаалын зэрэглэлийн дагуу цол олголоо. 2020-08-15

ОХУ-ын иргэн жолоочоос халдвар илэрлээ 2020-08-15

Нийслэлийн МАН Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 2020-08-15

Хотын даргын эхнэр "ЭХИЙН АЛДАР" одон хүртлээ 2020-08-15

СХД-ийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ 2020-08-15

"COVID-19"-ийн вакцины дэмжлэг авах жагсаалтад Монгол Улс багтжээ 2020-08-15