ОХУ-ын иргэн жолоочоос халдвар илэрлээ

ОХУ-ын иргэн жолоочоос халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.

Тодруулбал өчигдөр /2020.08.14/ ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан хотын салбар лабораторид нийт 625 хүнд шинжилгээ хийхэд 624 хүнээс коронавируст халдвар илрээгүй байна. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн жолоочоос халдвар илэрлээ. 

ХӨСҮТ-д одоогийн байдлаар 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Дээрх хоёр өвчтөн хоёул 60-аас дээш насны астма, чихрийн шижин зэрэг хавсарсан өвчтэй аж.

Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 297 тохиолдол бүртгэгдсэнээс 272 хүн эдгэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг иргэддээ хүргэж ажиллах хэрэгтэй гэв 2020-08-15

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна 2020-08-15

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа 2020-08-15

МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо. 2020-08-15

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар зарим офицеруудад албан тушаалын зэрэглэлийн дагуу цол олголоо. 2020-08-15

ОХУ-ын иргэн жолоочоос халдвар илэрлээ 2020-08-15

Нийслэлийн МАН Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 2020-08-15

Хотын даргын эхнэр "ЭХИЙН АЛДАР" одон хүртлээ 2020-08-15

СХД-ийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ 2020-08-15

"COVID-19"-ийн вакцины дэмжлэг авах жагсаалтад Монгол Улс багтжээ 2020-08-15

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 2020-08-16