Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Иргэд: 

-Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;

-Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотны хүмүүсийхээ аюулгүй байдлаа хангах;

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;

-Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд);

-Хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;

-Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

А.Амбасэлмаа: Халдвар нэмж илрээгүй, дөрвөн хүн эдгэрлээ 2020-08-16

УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулах захирамж гаргасан юм. 2020-08-16

Ховдын Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдлээ 2020-08-16

Тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй өнөөдөр өглөө амаржиж охинтой болжээ 2020-08-16

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ 2020-08-16

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2020-08-16

Ачаа тээврийн 41 жолоочид корона вирус илрээгүй байна 2020-08-16

Цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ 2020-08-16

Шилжилт хөдөлгөөнийг ирэх аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ 2020-08-16

Д.Чойжамц: Төгрөгийг уул овоонд өргөхгүй байх нь зохистой 2020-08-16

Хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд 2020-08-16