Ховдын Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдлээ

Ховдын Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдлээ

2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, Ховд аймгийн зарим сумдын нутагт хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоож, тус аймгийн ЗӨСТ болон онцгой комисс хамтран хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй. Халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байна. Өвчтөний биеийн байдал хүнд байна. Одоогоор нэгдүгээр хавьтлын 22 хүнийг илрүүлэн тусгаарлаад байгаа аж.

ЗӨСҮТ-өөс мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангаж, эрсдэлийн үнэлгээ хийж ажиллаж байна. Мөн мэргэжлийн эмч нарын баг голомтод ажиллаж байгаа юм. Иймээс ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, үхсэн болон нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байхыг анхааруулъя. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.