МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярын мөрийн хөтөлбөр

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярын мөрийн хөтөлбөр

Монгол үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал өнгөрсөн баасан гарагт болж, ерөнхийлөгчөөр нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгчөөр Биеийн тамир, спортын газрын дарга асанЧ.Наранбаатар сонгогдсон билээ.

Токиогийн олимпын нээлт эхлэхэд 339 хоног үлдсэн энэ цаг үед Н.Түвшинбаяраар удирдуулах болсон нь олон талын ашигтай хэмээн спортын зүтгэлтнүүд үзэж байна.

Иймд түүний мөрийн хөтөлбөрийг уншигч танаа хүргэе.

Бүтээлч, нээлттэй, хамтын удирдлага гэх уриатай МҮОХ-ны үндсэн дөрвөн зорилт:

  • Хамтын удирдлагатай, нээлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтийн байгууллага байна.
  • Токиогийн олимпын наадамд өндөр түвшинд оролцох
  • Монгол Улсын нөлөө оролцоог, олон улсын спортын ертөнцөд нэмэгдүүлэх
  • Монгол Улсад зохиогдох спортын наадмуудын зохион байгуулалтад бодлого, үйл ажиллагаанд манлайлан оролцоно

Харин үндсэн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэх таван суурь зарчим нь:

  • Тамирчдад ээлтэй
  • Мэргэжлийн
  • Чадавхтай
  • Тогтвортой
  • Ил тод гэжээ.

Энэ дундаас Токиогийн олимпод өндөр түвшинд оролцох гэх зорилтыг нь тодруубал,

  • Өмнөх олимпын наадмуудад гаргасан амжилтыг бататгах, ахиулахад онцгой анхаарч, судалгаа шинжилгээнд үндэслэн, богино хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Штабын ашигт ажиллагаа – Монголын Үндэсний олимпийн хорооны штабыг оновчтой менежменттэй, уян, шуурхай, шинжлэх ухаанч, инновацийн шийдэлтэйгээр ажиллуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

“Удирдлагын оновчтой менежментийг хэрэгжүүлэх” гэх үндсэн зарчмыг дэлгэрүүлэн хүргэе.

  • Олон улсын олимпын хорооны холбогдох дүрэм журам, зөвлөмжийг (Харти) дагаж мөрдөх
  • Спорт холбоодыг нэгдсэн бодлого, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж үйл ажиллагааг нь уялдуулж, дэмжиж ажиллана.
  • Биеийн тамир спортын салбарын хуулийг боловсронгуй болгох сайжруулах чиглэлд идэвхитэй ажиллана.
  • Төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд зохих байгууллагатай хамтран ажиллах гэжээ.

Н.Түвшинбаяр гэж хэн бэ?

ОВОГ НЭР:

– Шарагчин овогт Найдангийн Түвшинбаяр

ХЭЗЭЭ, ХААНА ТӨРСӨН:

– 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

– 1992-2002 онд Булган аймгийн арван жилийн 2-р дунд сургуулийг дүүргэсэн

– 2002-2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн

– 2007-2011 онд ШУТИС-д Цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн

– 2018 оноос Үндэсний тагнуулын академид суралцаж байгаа

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

– 2006 оноос Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин

– 2010 оноос “Түвшинсан” сангийн Удирдах зөвлөлийн дарга

– 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

ГАВЬЯА ШАГНАЛ:

– 2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин

– 2017 онд Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон

СПОРТЫН АМЖИЛТ:

– 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль

– 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль

– 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль

– 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль

– 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль

– 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль

– 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль

– 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль

– 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль

– 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль

– 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль

– 2014 онд Азийн наадмаас алтан медаль

– 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль

– 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль

– 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль

– 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль

– 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль

– 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль

– 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.