МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын мөрийн хөтөлбөр
МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Биеийн тамир спортын хороо, Биеийн тамир, спортын газраар даргаар ажиллаж байсан Ч.Наранбаатар сонгогдсон билээ.
Тэрбээр хуралд оролцсон гишүүдийн 67 буюу 50.7 хувийн саналыг авсан юм.
Иймд түүний мөрийн хөтөлбөрийг уншигч танаа танилцуулъя.
- Токиогийн олимпын наадамд оролцох тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлэхэд анхаарч шуурхай ажиллах;
- МҮОХ-ноос Биеийн тамир, спорт асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцан туслах талаар хийж буй ажлыг шинэ шатанд гаргах;
- Спортын холбоодын сургалт, бэлтгэл, тэмцээн явуулах "Олимп бэлтгэлийн иж бүрэн цогцолбор" байгуулах санаачилгыг дэмжих ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу барих ажлыг зохион байгуулах;
- Жил бүр МҮОХ, аймаг дүүргийн олимпийн зөвлөл, олимпын танхимтай хамтран олон улсын "Олимпын өдөр"-ийг угта Олимпын Харти, Олимпын хөдөлгөөн, МҮОХ-ны үйл ажиллагааг сурталчилах сарын аяныг зохион байгуулах;
- Монголын Үндэсний олимпын хөдөлгөөнийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг жил бүр хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах;
Ерөнхийдөө мөрийн хөтөлбөр нь ерөнхийлөгчтэйгээ адилхан. Удирдлага менежмент тал дээрээ туршлагатай нэгэн.
ОВОГ, НЭР:
– Чойжгаваагийн Наранбаатар
ТӨРСӨН ОГНОО:
– 1954 оны 12 дугаар сарын 27 нд төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
– Нийслэлийн 5-р дунд сургууль
– Монгол улсын багшийн их сургууль
– Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
– 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
– 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
– 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
– Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
– 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
– 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.
ГАВЬЯА ШАГНАЛ:
– 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
– 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
– 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
– 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
– 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.