Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 3.4 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Сарын хувьд аваад үзвэл долоодугаар сард өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна.
Ийнхүү өсөхөд өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ 7.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Статистикаас онцолж харах нэг үзүүлэлт бол орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 2.8 хувиар өссөн нь анхаарал татаж байна.
Инфляц буюу хэрэглээний үнийн индекс өсөх нь мөчлөгийн хямрал нөлөөлөх цаашлаад эдийн засгийн хүнд нөхцөлд хүргэх гол нөхцөл болдгыг судлаачид анхааруулдаг юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.