Хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Жалгас Адилбаевтай уулзлаа. Хоёр улс боловсрол, шинжлэх ухааны салбарын олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын 2008 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээрийн дагуу Казахстан Улсад оюутан сургаж, суралцагчдын тоог нэмэгдүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн өнгөрөгч онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Касахстан Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулсныг дурдаад эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй хамтран ажиллах тал дээр талууд санал нэгдэв.

Цаашид шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцлоо.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын мөрийн хөтөлбөр 2020-08-17

Дадлага сургуульд 50 орчим алба хаагч хамрагдаж байна 2020-08-17

“Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монголын охид тодорлоо. 2020-08-17

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ 2020-08-17

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд 2020-08-17

Хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2020-08-17

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа 2020-08-17

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 3.4 хувиар өсчээ 2020-08-17

Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа. 2020-08-17

Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд гаргажээ 2020-08-17

Үндэсний статистикийн хорооноос долоодугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулахад экспорт, импорт буурсан тухай мэдээллээ. 2020-08-17