“Улаанбаатар Түншлэл-2020“ 45 дахь жилдээ зохиогдоно
Жил бүр болдог “Улаанбаатар Түншлэл-2020“ олон улсын үзэсгэлэн энэ жил 45 дахь жилдээ, 9 дүгээр сарын 24-27-нд "Мишэл Экспо"-д зохион байгуулагдах гэж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтран зохиодог “Улаанбаатар Түншлэл-2020“ олон улсын үзэсгэлэн энэ жил Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан болох гэж байна. Мөн МҮХАҮТ-ын түүхэн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулах гэж буйгаар онцлог болох нь.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаа:
- Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж,
- Уул уурхайн ханган нийлүүлэлт,
- Мэдээллийн технологи,
- Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн,
- Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ,
- Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
- Шинэ техник, технологи, инноваци гэсэн төрлүүдээр болно.
Үзэсгэлэн, худалдаанд оролцох гадаад, дотоодын компани, ААН-үүдийг цахимаар бүртгэж, зохион байгуулагчтай гэрээ хийх аж. Бүртгэл 9 дүгээр сарын 20-нийг дуустал үргэлжлэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.