Дэлхийн шатрын онлайн олимпиадад Монголын баг тамирчид тэргүүн хэсэгт тоглоно

Дэлхийн шатрын онлайн олимпиадад Монголын баг тамирчид тэргүүн хэсэгт тоглоно

Дэлхийн шатрын олимпиад түүхэндээ анх удаа онлайн зохион байгуулагдаж байгаа талаар Монголын шатрын холбоо өнөөдөр мэдээлэл өглөө. Дэлхий нийтийг цочроосон цар тахалтай холбоотойгоор 44 дэх удаагийн Дэлхийн Шатрын Олимпиад 2021 онд зохион байгуулагдахаар хойшлоод байсан. Гэвч энэ хүнд цаг үед Дэлхийн Шатрын Холбоо цахим орчинд тоглож болдгоороо онцлогтой спортын давуу талаа ашиглан олимпийн хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадыг 2020 оны 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 30-ны хооронд www.chess.com цахим сайтаар Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадыг зохион байгуулж байна. Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад 163 орны баг, тамирчид 5-н хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт тоглохоор болжээ.
Энэ жилийн тэмцээн нэг улсаас эрэгтэй, эмэгтэй нэгдсэн нэг баг гэсэн ситемтэй явагдаж байгаагаараа онцлогтой. Жил бүр Дэлхийн Шатрын Олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсааж дүн гарган “ГАПРИНДАШВИЛИ” цомыг гардуулж өгдөгэ. Монголын багийн тухайл 2018 онд эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5-н байрт шалгарсан амжилтаар Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад тэргүүн хэсэгт дэлхийн шилдэг 25 улсын тоонд орон өрсөлдөх эрх авчээ.

ДАРААХ ТАМИРЧИД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ДЭЛХИЙН ШАТРЫН ОНЛАЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦОНО:

А (эрэгтэй)
1-р ширээ: ИМ С.Билгүүн
2-р ширээ: ИМ Г.Мөнхгал
B (эмэгтэй)
3-р ширээ: ИМ Б.Мөнгөнтуул
4-р ширээ: ИМ Т.Батчимэг
C (20 хүртэлх нас)
5-р ширээ: ОУМ Д.Батсүрэн
D (20 хүртлэх нас - эмэгтэй)
6-р ширээ: ДШХДМ Х.Баясгалан

Нөөц тоглогчид:
ИМ У.Насанжаргал (эрэгтэй)
ОУМ Ү.Агьбилэг (эрэгтэй)
ОУМ Т.Мөнхзул (эмэгтэй)
ДШХДМ Э.Удвал (эмэгтэй)
ДШХМ Г.Амартүвшин (20 хүртэлх нас)
ДШХМ Д.Мөнхзул (20 хүртлэх нас - эмэгтэй)

Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадад оролцох баг, тамирчдыг дараах дасгалжуулагчдын баг, бүрэлдэхүүн удирдан Монголын шатрын холбоотой хамтран оролцуулна.

Ахлах дасгалжуулагч: ИМ Б.Гүндаваа
Туслах дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДШХ-ны мастер С.Ган-Од
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин
Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан
Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Их мастер Д.Шаравдорж

Баг, тамирчид хариуцсан мэргэжилтэн: ДШХМ Б.Ану нар ажиллаж байна.

Дашрамд дуулгахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас энэ онд Шатрын спортыг Үндэсний шигшээ багийн төрөлд албан ёсоор оруулж, одоогоор 2 эрэгтэй 2 эмэгтэй нийт 4 шатарчин Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд харьяалагдан бэлтгэл сургуулиалтаа хангаж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сагсан бөмбөгийн U17 насны тамирчид ДАШТ-д оролцох эрх авлаа 2020-08-17

Тарваган тахлын тандалт шинжилгээ хийлээ 2020-08-17

“Улаанбаатар Түншлэл-2020“ 45 дахь жилдээ зохиогдоно 2020-08-17

Еcдүгээр сарын 1-нээс өмнө 20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтад оруулна 2020-08-17

CNN агентлаг дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийг тодруулахад Монголчууд ген сайтайгаараа дөрөвдүгээр байрт шалгарчээ. 2020-08-17

Дэлхийн шатрын онлайн олимпиадад Монголын баг тамирчид тэргүүн хэсэгт тоглоно 2020-08-17

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн наадмын сонгон шалгаруулах комиссод ажиллана 2020-08-17

Өнгөрсөн сард доллар, юанийн ханш суларч, рублийнх чангарчээ 2020-08-17

Их, дээд сургуулийн төлбөрийг 100 хувь нэг доор авахыг хориглосон 2020-08-17

Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд суух эрхийг ДОЛОО ХОНОГ хаслаа 2020-08-17

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо орно 2020-08-17