Их, дээд сургуулийн төлбөрийг 100 хувь нэг доор авахыг хориглосон

Их, дээд сургуулийн төлбөрийг 100 хувь нэг доор авахыг хориглосон

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: Өвөрхангай аймагт Хүүхэд залуусын сургалтын усан спорт ашиглалтад орсон. Өнгөрсөн жил төсвийг нь оруулах ёстой. Одоо төсөвгүй. Сая ашиглалтад орсон, хүлээгээд авчихсан. Энэ төсөвгүй барилгын гурван сарынх нь зардлыг шийдээд явж байх шиг байна. Сүүлийн гурав, дөрвөн сарын урсгал зардалтай холбоотой асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй байна. Үүнийг Ч.Хүрэлбаатар сайд анхаарч өгөөч. Сонгуулийн өмнө их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх, сургалтын төлбөрөө үе шаттайгаар төлөх боломжийг нь бүрдүүлж өгнө гэж ярьж байсан. Бидний энэ яриа ажил хэрэг болж байгаа юу. Үүнд салбар яамнаас баримталж байгаа бодлого юу байна вэ. УИХ-аас малчид, хуваараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлөх хуулийг баталсан. Гэтэл цар тахлаас болж малчид, хувийн хэвшил нь орлогогүй байна. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн хугацааг нэг жилээр сунгах шаардлагатай байна. 

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: Өвөрхангай аймагт барьсан усан санг анх хөрөнгө оруулалт тавихдаа нэг л зарчмыг баримталсан. Энэ нь өөрийнхөө орлогоор санхүүжүүлнэ. Хэрэв чадахгүй бол орон нутаг зөрүүг нь санхүүжүүлнэ гэдэг бодлого юм. Энэ бодлого, зарчим хэвээрээ. Тиймээс төсвийн тодотгол дээр урсгал зардлын хэмжээг авч хэлэлцээгүй. 

БШУ-ын сайд Л.ЦЭДЭВСҮРЭН: Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. Нэг, хоёрдугаар дамжааны төлбөр нэмэгдээгүй. Уян хатан хэлбэрээр төлбөрөө ав. Төлбөрөө 100 хувь нэг доор авахыг хориглосон. Дээр нь тэтгэлэг олгогдоод явна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Еcдүгээр сарын 1-нээс өмнө 20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтад оруулна 2020-08-17

CNN агентлаг дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийг тодруулахад Монголчууд ген сайтайгаараа дөрөвдүгээр байрт шалгарчээ. 2020-08-17

Дэлхийн шатрын онлайн олимпиадад Монголын баг тамирчид тэргүүн хэсэгт тоглоно 2020-08-17

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн наадмын сонгон шалгаруулах комиссод ажиллана 2020-08-17

Өнгөрсөн сард доллар, юанийн ханш суларч, рублийнх чангарчээ 2020-08-17

Их, дээд сургуулийн төлбөрийг 100 хувь нэг доор авахыг хориглосон 2020-08-17

Б.Пүрэвдоржийн чуулганы хуралдаанд суух эрхийг ДОЛОО ХОНОГ хаслаа 2020-08-17

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо орно 2020-08-17

Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэгдэхүүнийг улирлаар нь бэлтгээрэй 2020-08-17

Монгол эрдэмтдийн бүтээсэн “COVID-19”-ийн оношлуурыг практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо 2020-08-17

Баруун бүсэд хэрэгжүүлэх усан хангамжийн инновацын төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо 2020-08-17