Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ

Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ.

Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болох шийдвэр гаргасан билээ. Учир нь сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Японы иргэн байх ёстой гэсэн сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу шийдвэр гаргасан байдаг.

Энэ саналыг нь ч өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч ёсчилж, есдүгээр сарын сарын 3-нд албан ёсоор баталсан билээ.

Хакүхогийн хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна.

Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б.Дашням нар тус улсын иргэншил авсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр болох үйл явдал 2020-08-18

Матад суманд дахин газар чичирхийлэлт мэдрэгджээ 2020-08-18

“Оюу толгой” төслийн ТЭЗҮ-д тодотгол оруулжээ 2020-08-18

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ 2020-08-18

Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийн талаар илтгэл болон аудитын дүгнэлтийг сонсов 2020-08-18

Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ 2020-08-18

Цахим хотын мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын төв нээгдлээ 2020-08-18

Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно 2020-08-18

Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна 2020-08-18

Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна 2020-08-18

Монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа 2020-08-18