Монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа

Монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна.

Оношлуур нь вирусийн халдварын эсрэг бие үүсэж дархлаа тогтсон эсэхийг илрүүлэхээс гадна халдварын явцыг хянах, Ковид-19 өвчний эмчилгээний үр дүнг хянах, халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх, хэрэглэхэд хялбар аль ч зэрэглэлийн лабораторид ашиглах боломжтой зэрэг олон давуу талтайг эрдэмтэд онцоллоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн богино хугацаанд амжилттай ажилласан эрдэмтдийн багт баяр хүргээд, судалгааны туршилтын ажлыг өргөжүүлэх, баталгаажуулах, патентжуулах ажлыг хэрэгжүүлэхийг зөвлөн оношлуурыг үйлдвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийллээ. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд шаардагдах тооцоо судалгаа, төсөв хөрөнгийн талаарх мэдээллийг илүү нарийвчлан гаргахыг үүрэг болголоо.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ 2020-08-18

Цахим хотын мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын төв нээгдлээ 2020-08-18

Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно 2020-08-18

Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна 2020-08-18

Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна 2020-08-18

Монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа 2020-08-18

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Д.Амарбаясгаланг томилов 2020-08-18

Хөвсгөл аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2020-08-18

Х.Нямбаатар: Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ 2020-08-18

Эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэхэд хариуцлагатай байдал болон хатуу хяналт шалгалт шаардлагатай 2020-08-18

Боловсролын сургалтын байгууллагуудад зориулсан Ковид-19-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж 2020-08-18