ОХУ-д сурдаг оюутнуудын анхааралд

ОХУ-д сурдаг оюутнуудын анхааралд

УОК-ын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр гадаад улс орнуудад суралцдаг оюутнуудын хувьд хэдийгээр хичээл сургууль нь эхлэх мэдээллийг суралцдаг сургуулиасаа авсан ч тухайн улсын Засгийн газар гадаад улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж байгаа эсэхийг сайтар нягталсны дараа Монггол Улсын хилээр нэвтрэхийг анхаарууллаа.

Тодруулбал, “Алтанбулаг” шалган нэвтрүүлэх боомтыг түр нээх үеэр “Монголын нэг оюутан сургуулиас нь хүрэлцэн ирэхийг хүссэн бичгээ үзүүлэн Алтанбулагийн боомтоор буюу Монгол Улсын хилээр гарсан. Гэвч ОХУ хилээрээ нэвтрүүлээгүй. Судлаад үзтэл ОХУ-ын Засгийн газрын шийдвэр гараагүй тул тухайн оюутныг нэвтрүүлэхгүй гэдэг асуудал үүссэн. Тухайн оюутны хувьд ОХУ-ын дотоодын нийслэгийн билетээ захиалчихсан гээд зардал мөнгөний хохирол амссан тохиолдол гарсан.

Иймд гадаадад, ялангуяа ОХУ-д сурдаг оюутнууд тус улсын Засгийн газрын шийдвэр гарсан хойно Монгол Улсын хилээр нэвтэрч гарахыг анхаараарай” хэмээн Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ.  

Шуурхай штабт хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор оюутнуудын буцах хүсэлт их ирж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Отгонсүх: Дарь-Эхийн замыг энэ сарын 27-нд нээх хугацаатай үүрэг даалгавар өглөө 2020-08-19

Байгалийн түүхий эдээс гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд борлуулна 2020-08-19

АБГББХ: Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ 2020-08-19

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2020-08-19

Хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыг барилгын гүйцэтгэгч компаниудад санууллаа 2020-08-19

ОХУ-д сурдаг оюутнуудын анхааралд 2020-08-19

Элчин сайд А.Төмөр Итгэмжлэх захидлаа гардуулав 2020-08-19

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүллээ 2020-08-19

Улаанбаатар хотноо Сэлэнгэ нутгийн шинэ ургацын үзэсгэлэн худалдаа болно 2020-08-19

УБТЗ урд чиглэлд аялах галт тэргээ нэмнэ 2020-08-19

Гадаад дахь Монголын түүх, соёлын дурсгалыг хуулбарлан авахад ГХЯ, Соёлын яам хамтран ажиллана 2020-08-19