Европын холбооны 27 улсын төр, засгийн тэргүүнүүд яаралтай дээд хэмжээний уулзалт хийнэ

Европын холбооны 27 улсын төр, засгийн тэргүүнүүд яаралтай дээд хэмжээний уулзалт хийнэ

Европын холбооны 27 улсын төр, засгийн тэргүүнүүд яаралтай дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Беларусийн эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцэж, тус улсын эрх баригчдад авах Европын холбооны алхмуудыг тодорхойлно. Литва, Польш улсын санаачилгаар ийм яриа хэлэлцээг хийхээр болжээ. 

Беларусьт сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн болсон юм. Беларусийн Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, жагсаал цуглааны үеэр 6 мянга гаруй хүн баривчлагдаж, хэдэн арван хүн бэртсэн. Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 80.10 хувийн саналыг авснаар сонгуульд ялсан бол түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10.12 хувийн саналаар хоёрдугаарт орсон байна.

Цахим хэлбэрээр хурал хийх талаар Европын зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгдэхдээ, Беларусь хүчирхийллээ зогсоож, тайван замаар бүх талыг хамарсан яриа хэлэлцээ хийж эхлэх шаардлагатайг цохон дурдаж, эрх баригчид ард түмний хүсэл зоригийг харгалзан үзэж, үүнд гадны хөндлөнгийн оролцоог байлгах ёсгүй гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.