Японд “COVID-19”-н гурав дахь давалгаа дэгдэж болзошгүйг анхааруулжээ
Япон улсад коронавирусний хоёр дахь давалгаа ид дундаа явж байна гэж тус улсын халварт өвчин судлалын мэргэжилнүүдийн холбоо үзэж байна.
“Бид хоёр дахь давалгааны яг голд нь байна. Цаашид нөхцөл байдал хэрхэхийг анхааралтай ажиглах нь чухал. Токио хот төдийгүй орон даяар халдварын оргил үе болж байгаа ч дахин дэгдэх эсэхийг хянах шаардлагатай. Үүний дараа гурав дахь төдийгүй дөрөв дэх давалгаа ч дэгдэж магадгүй учир бид коронавирусний нөхцөлд дасан зохицох хэрэгтэй” гэж тус холбооны дарга Казухиро Татэда мэдэгджээ.
Япон улсад коронавирусний халдварын 58.5 мянга орчим тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас 1148 нас баржээ. Халдвар авсан 43 хүн эдгэрсэн бол 243 хүний биеийн байдал хүнд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.