БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.08.21.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 8 дугаар сарын 21-ний 00.00 цагийн байдлаар 324-өөр нэмэгдэж нийт 16670-д хүрэв. Шинээр илэрсэн 324 тохиолдлын 9 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 14120 (+57) иргэн эдгэрсэн бол 309 (+2) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1,754,123 (+20040) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1,699,408 (+16669) иргэний хариу сөрөг гарч 38,045 (+3047) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 2241 (+265) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.