БНСУ-аас ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Баасан гарагийн байдлаар тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нийт 4686 иргэний өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан иргэдийн 164 буюу 3 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 689 буюу 15 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 94 буюу 2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 130 буюу 3 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 19 буюу 0.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 3590 буюу 76.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч байна. ЭСЯ-наас гаргасан “нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д Таны нэр бүртгэгдсэн, мөн анхны өргөдөлд дурдсан шалтгаан, нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдолд иргэд ДАВТАН өргөдөл ирүүлэх шаардлагагүй.
Зарим иргэдийн бүртгүүлсэн холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн, холбогдохгүй боломжгүй байгаа иргэд Консулын хэлтэстэй эргэн холбогдож мэдээллээ нягтлуулах боломжтой.
Өргөдлийн жагсаалтын дарааллаар тусгай үүргийн нислэгт хамрагдаж байгаа боловч өөрийн хүсэлтээр явахаас татгалзаж байгаа иргэдийг жагсаалтаас хасах болохыг анхаарна уу.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.