Томуугийн улирал ирэх гэж байгаа энэ үед амны хаалтаа зүүж хэвшихийг ДЭМБ уриалсаар байна.
Европын орнуудад өдөрт илэрч байгаа коронавирусний халдварын тоо дунджаар 26 мянга байгаа аж. Энэ нь хөл хориог сулруулж, иргэд тайвширснаар гараа угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах зэргийг хэрэгжүүлэхээ больсноос үүдэлтэй аж. Францад өнгөрсөн 24 цагт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол Германд хоногт 1700 гаруй хүн өвчилсөн нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Томуугийн улирал ирэх гэж байгаа энэ үед амны хаалтаа зүүж хэвшихийг ДЭМБ уриалсаар байна.
Америкийн судлаачдын үзэж байгаагаар халдвар зарим улсад цөөн тоогоор бүртгэгдэж байгаа хэдий ч өвчлөлийн голомт тасрахгүй, хот суурингаас хөдөө рүү шилжиж байна.
Иргэд гэрээсээ гарахгүй байх журмыг мөрдөх нь халдварын тархалтыг хоёр долоо хоногийн дотор бууруулж байгаа аж. Дэлхий дахинд 20-40 насныхан коронавирусний халдвараар их өвчилж, тарааж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.