Э.Макрон: Украины дүр зураг Беларусьт давтагдаасай гэж хүсэхгүй байна

Э.Макрон: Украины дүр зураг Беларусьт давтагдаасай гэж хүсэхгүй байна

Эрх баригчид, сөрөг хүчин, иргэний нийгэм хооронд яриа хэлэлцээ хийх арга замыг Беларусь бие даан зохион байгуулах ёстой гэж үзэж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Брегансон дахь зуны ордонд Германы канцлер Ангела Меркельтэй яриа хэлэлцээ хийсний дүнд мэдэгджээ. Беларусьт хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс зайлсхийж, хүч хэрэглэхгүй байхыг тэрбээр уриаллаа. 

"Яриа хэлэлцээг Беларусь өөрсдөө бие даан зохион байгуулаасай гэж бид хүсэж байна. Энэ асуудалд Беларусь ЕХ-г зуучлагч байлгахыг зөвшөөрвөл бид хань болоход бэлэн байна. ЕХ ОХУ-тай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахад бэлэн байна. Бид Беларусийн асуудлаар ОХУ-тай нээлттэй, шударга яриа хэлэлцээ хийхийг дэмжинэ” хэмээн Э.Макрон цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Беларусьт Украины дүр зураг давтагдахыг хүсэхгүй байгааг тэрбээр цохон дурдлаа. Беларусийн нөхцөл байдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэд хэдэн удаа утсаар ярьснаа Э.Макрон эерэгээр үнэлж, В.Путин мөн Германы канцлер А.Меркель, Европын зөвлөлийн дарга Шарль Мишель нартай яриа хэлэлцээ хийснийг сануулан дурдсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шүүгчийн саналаар ялагдсан Даниэл Кормие UFC-гээс зодог тайлжээ 2020-08-20

Алексей Навальный бие нь муудсаны улмаас онгоц ослын буулт хийжээ 2020-08-21

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Оскар Де Ла Хойя 12 жилийн дараа рингдээ эргэн ирж буйгаа зарлав. 2020-08-21

Францад хоногт коронавирусний халдварын 4771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 229.814 болжээ. 2020-08-21

“Спутник V" вакцины гаж нөлөөнүүдийг нэрлэжээ 2020-08-21

Э.Макрон: Украины дүр зураг Беларусьт давтагдаасай гэж хүсэхгүй байна 2020-08-21

Монгол бүсгүй гол дүр бүтээсэн “ЗЭРЛЭГҮҮДИЙГ ХҮЛЭЭХҮЙ” нээлтээ хийлээ 2020-08-21

Сингапурын эрдэмтэд хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд коронавирус хадгалагдах боломжтой болохыг тогтоожээ. 2020-08-21

Томуугийн улирал ирэх гэж байгаа энэ үед амны хаалтаа зүүж хэвшихийг ДЭМБ уриалсаар байна. 2020-08-21

Польшийн ГХЯ: ЕХ Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй 2020-08-21

БНХАУ: Ираны эсрэг хоригийг сэргээхийг завдах нь эрүүл ухаанаа алдсан явдал юм 2020-08-21