Калифорнид 120 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байна
Байгалийн түймэрт өртөх аюултай байгаа байшингуудын нийт 119 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг Калифорни муж улсын эрх баригчид үүрэг болгожээ. Энэ тухай тус муж улсын амбан захирагч Гэвин Ньюсом мэдэгдсэн байна.
Амбан захирагчийн мэдэгдсэнээр, байгалийн түймрийн голомтын тоо Калифорни муж улсын хойд нутагт 367-с 560 болж нэмэгдсэн ба түймэр 312 мянга га талбайг хамарчээ. Гал түймэртэй тэмцэхэд 12 мянга гаруй гал сөнөөгчдийг дайчилж, олон мянган машин, 241 бульдозер, 88 нисдэг тэрэг, ус цацах системтэй 24 нисэх онгоцыг оролцуулж байгаа аж. Энэхүү гамшигт үзэгдлийн улмаас 6 хүн нас баржээ. Калифорни муж улсад хэт халж, түймэр дэгдсэнтэй холбогдуулан Ньюсом 8 дугаар сарын 18-нд онцгой байдал зарласан байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.