КОНСУЛЫН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУДАНГААР ҮЗҮҮЛНЭ
БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол 3 оронтой тоогоор огцом нэмэгдэж, эрсдэл өндөр хэвээр байна. Суугаа оронд 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэмийг чангатгаж, нийгэмд зай барих дэглэмийг 1 дүгээр шатлалаас 2 дугаар шатлалд шилжүүлсэн. Коронавирусын халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх, иргэдийн хөдөлгөөнийг багасгах зорилгоор консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлж байна. Халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс Сөүл, Гёнги мужид халдварын тархалт намжтал Консулын хэлтэст биеэр ирэхгүй байх, дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг авахдаа холбогдох баримт бичгээ дотоодын шуудангаар ирүүлнэ үү.
Итгэмжлэл:
- Гадаад паспорт захиалах
- Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах,
- Хүүхдийн виз мэдүүлэх
- Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
- Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах
- Төрөл садангийн лавлагаа авах,
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах,
Иргэний бүртгэл
- Төрсний бүртгэл
- Гадаад паспорт захиалга
- Буцах түр үнэмлэх захиалга
- Гадаад паспорт олголт
- УБЕГ-ын лавлагаа
Анхаарах зүйлс:
• ЭСЯ-ны цахим хуудас “www.seoul.embassy.mn”-ны “консулын үйлчилгээ” цэсний “шуудангийн үйлчилгээ” хэсгээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх,
• Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар утсаар холбогдож авах,
• Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй,
• БНСУ-ын Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: 051-465-9996,
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.