БНСУ-д түр хугацаагаар оршин суугаа иргэдийн анхааралд

БНСУ-д түр хугацаагаар оршин суугаа иргэдийн анхааралд

БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын наймдугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийн дагуу наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 6-ны ѳдѳр хүртэл 8 хоногийн хугацаанд нийслэл Сөүл хот орчмын нутаг дэвсгэрт нийгэмд зай барих 2 дугаар шатлалтай хамт халдварын эрсдэл ѳндѳр газруудад халдвар хамгааллын чангатгасан (2.5) дэглэмийг хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн харьяатын албанаас тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн оршин суух хугацааны зөвшөөрлийг туршилтын журмаар 2020.09.01-2020.09.08-нд биечлэн очиж сунгуулахаас гадна цахим хэлбэрээр сунгуулах боломжтой болж байгаа бөгөөд 2020.09.09-ний өдрөөс хойш зөвхөн цахим хэлбэрээр сунгах болохыг мэдэгдэв.

Сунгалт хийлгэх товч заавар:

1. “hikorea.go.kr” хаягаар орж, гишүүнчлэлийн бүртгэл хийлгэнэ.
2. “(Covid-19) extension of stay for departure” хэсэгт нэвтэрч зааврын дагуу мэдээллээ бүртгүүлнэ.

Анхаарах зүйл:

1. “출국기한유예 허가 통지서/ Postponement of the Termination of Departure after Extension of Stay” буюу хилээр гарах хугацааг сунгасан мэдэгдэл авсан иргэд цахимаар сунгуулах боломжгүй тул хугацаагаа дуусахаас өмнө өөрийн биеэр ГИХГ-т очиж сунгуулна.

2. Е-9 /гэрээт ажилтан/, Е-10 /хөлөг онгоцны бүрэлдэхүүн/ визтэй иргэд цахимаар сунгалт хийлгэх боломжгүй.

3. Оршин суух хугацаа дуусахаас ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө цахимаар сунгалт хийлгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох “1345”-т залгаж гадаад хэлний сонголтоос “0 * ”-ийг сонгож, “7 * ”-г дарж монгол зөвлөхтэй холбогдоно уу.
http://seoul.embassy.mn/index.php?moduls=101&id=243

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.08.31. 2020-08-31

БНСУ-Д ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ЧАНГАТГАСАН 2,5 ДЭГЛЭМ ХЭРЭГЖИЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН КОНСУЛЫН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУДАНГААР ҮЗҮҮЛНЭ 2020-08-31

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.01. 2020-09-01

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.02. 2020-09-02

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Майсак (Maysak) далайн шуурга ойртож байна 2020-09-02

БНСУ-д түр хугацаагаар оршин суугаа иргэдийн анхааралд 2020-09-02

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.03 2020-09-03

БНСУ-ын Пусан, Үлсан, Пуханг, Үлжы, Гангнын орчмын муж, нутагт түр хугацаагаар оршин суугаа Монгол иргэд анхаарна уу 2020-09-06

ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ /2020 оны 9 дүгээр сарын 4-ний Баасан гарагийн байдлаар/ 2020-09-06

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.07. 2020-09-07

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.07. 2020-09-08